Дэлхийн дуурийн дуулаачдын уралдаанд Б.Очирсайхан оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-10-14 12:55:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн “Шинэ гэгээн” ХХК-ийн сүлжээний инженер, СТА Эрдэнээгийн Очирсайхан дэлхийд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болжээ. Тодруулбал Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingos Operalia” мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны сүүлийн шатанд шалгарсан аж. Тэрээр орон орны 770 дуучдаас шилдэг 34 дуучинд шалгарч, эх орноо төлөөлөн ОХУ-ын Их театрт дуулахаар болсон байна.

Дэлхийн А зэрэглэлийн томоохон тэмцээнүүдийн нэгд зүй ёсоор багтдаг 20 гаруй жилийн түүхтэй, дэлхийн дуурийн дуулаачдын дунд зохиогддог энэхүү тэмцээнд Дархан-Уул аймгийн харьяат иргэн улсаа төлөөлөн оролцох болсонд аймаг орон нутгийн удирдлагууд талархалтай байна.  

Авьяаслаг дуучинд энэ өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нар баяр хүргэн, уралдаандаа амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөр өргөхийг ерөөж мөнгөн дэмжлэг үзүүллээ.

Холбоотой мэдээ