Нефтийн үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-12 11:59:41

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Нефтийн үнэ даваа гарагт өссөнөөр өнгөрсөн долоо хоногт шинэчилсэн үзүүлэлтүүдээ ахиулав.


Нью-Йоркийн бирж дээр “WTI” маркийн нефтийн 11 дүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.17 ам.доллар буюу 1.5 хувиар өсөж, нэг торх нь 80.52 ам.долларт хүрчээ. Ингэснээр энэ маркийн нефтийн дараагийн сарын фьючерс хэлцлийн үнэ 2014 оны сүүлээс хойш анх удаа 80 ам.доллар давжээ.


Мөн Лондоны “ICE” биржийн даваа гаргийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн 12 дугаар сард нийлүүлэх хэлцлийн үнэ 1.26 ам.доллар буюу 1.5 хувиар өсөж, нэг торх нь 83.65 ам.долларт хүрсэн байна.


“Эрчим хүчний зах зээлд үүсээд буй хомсдолын нөлөө үргэлжилсээр байна. Нефтийн үнэ ойрын хугацаанд өсөх төлөвтэй байна” гэж “Commerzbank Research” судалгааны төвийн эрчим хүчний шинжээч Карстен Фрич даваа гарагт мэдээлжээ.


Нефть экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд /ОПЕК+/ зах зээлд нефтийн нийлүүлэлт бага байгааг үл харгалзан нефтийн олборлолтоо аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасны дараа нефтийн үнэ өсөж эхэлсэн юм.


Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд “WTI” маркийн нефтийн ирэх сард нийлүүлэх үнэ 4.6 хувиар өссөн бол “Brent” маркийнх 3.9 хувиар өсжээ. 

Холбоотой мэдээ