“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 41 орны гүйгч оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
uranatuya@gmail.com
2024-05-25 17:31:29

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгох зорилготой “Улаанбаатар марафон”-ыг 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.




Оролцогчдынх нь хүрээ жилээс жилд нэмэгдэж ирсэн Улаанбаатар марафонд өнөө жил 41 орны 30 мянган гүйгч оролцлоо. Тухайлбал, ОХУ, Буриад, Англи, Кени, Япон, Герман зэрэг орны гүйгчид хүрэлцэн иржээ. Түүнчлэн хөдөө орон нутгаас олон иргэн ирж марафонд оролцов.





Улаанбаатар марафоныг “Хай пэй” ХХК гурав дахь жилдээ НЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Улаанбаатар марафоны үеэр Сүхбаатарын талбайд хөгжмийн фестиваль, хоолны өдөрлөг зохиосноос гадна 50 гаруй спорт клубүүд сонирхолтой үзүүлбэр толилуулав.







Холбоотой мэдээ