СЭЛЭНГЭ: Г.Ганбаярын нэрэмжит футзаалны нээлттэй тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-26 09:04:52

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Үндэсний шигшээ баг, Словакийн 1-р Лигийн Комарно ФС багийн тоглогч, Олон улсын хэмжээний мастер Ганболдын Ганбаярын нэрэмжит футзалны нээлттэй тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд болж байна.

 

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тэмцээн өнөөдөр аваргуудаа тодруулна.


Монголын хөл бөмбөгийн спортын түүхэнд тодоор нэрээ бичүүлж, дэлхийд нэрээ дансалсан мэргэжлийн хөл бөмбөгч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, Г.Ганбаярт аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Хишигбат, Ганбаярыг мэргэжлийн хөлбөмбөгчин болох гарааг тавьсан багш нарын нэг Монголын хөл бөмбөгийн холбооны "Хоромхон" клубийн дасгалжуулагч С.Пүрэвсүх, анхны багш Ц.Ганхуяг болон аав, ээж, ах дүүс, клубийн дэмжигчид, ахмад тамирчдын төлөөлөл тэмцээний нээлтэд оролцож амжилт хүслээ.

 

Тэмцээн өнөөдөр үргэлжилж байна.

Холбоотой мэдээ