ХОВД: Баруун бүсийн залуус наймдугаар сард чуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-24 17:20:02

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. "JCI Монгол" ТББ-ын Хөгжлийн зөвлөлийн баруун бүс хариуцсан зөвлөх Ү.Тогтохбаяр тэргүүтэй ажлын баг өнөөдөр Ховд аймагт ажиллав.


Энэ үеэр “Power to reinvent yourself”, “Ажил амьдралын тэнцвэр” сэдэвт сургалт зохион байгуулсан ба үүнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон төрийн байгууллагын ажилтнууд оролцжээ.

Тэд ажил амьдралын тэнцвэр, хувь хүний хөгжил, илтгэх урлаг, мэтгэлцээний чиглэлээр шинэ мэдлэг, мэдээлэлтэй болсон байна.

Тус ажлын баг үргэлжлүүлэн Баян-Өлгий аймагт ажиллана.

Нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуу үеийнхэнд олгох зорилго дэвшүүлэн ажиллаж буй "JCI Монгол" ТББ нь наймдугаар сард баруун бүсийн аймгийн залуучуудад зориулсан чуулган зохион байгуулахаар төлөвлөж байна.   

Холбоотой мэдээ