Ц.Отгондалай дэлхийн хошой аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-26 13:55:08

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэв.


Ц.Отгондалай ДАШТ-ээс хоёр дахь (өмнө нь Алмата-2022) алтан медалиа, мөн ДАШТ-ий дөрөв дэх медалиа гардаж байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээллээ. 


Энэ сарын 21-нээс зургадугаар сарын нэгэнд болж буй тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдөж байгаа юм. 



Холбоотой мэдээ