"Барселона"-гийн ахлах дасгалжуулагч Хавиг халжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-05-25 09:55:12

МАДРИД, 2024 оны тавдугаар сарын 25 /Anadolu/. Испанийн "Барселона" клуб ахлах дасгалжуулагч Хави Эрнандесийг баасан гарагт ажлаас нь халсан тул тэрбээр ням гарагт болох улирлын сүүлчийн тоглолтын дараа үүрэгт ажлаа орхихоор болжээ. 


"Өнөөдөр буюу баасан гарагт клубийн ерөнхийлөгч Жоан Лапорта 2024-25 оны улиралд ахлах дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллахгүй гэдгийг нь Х.Эрнандест хэлсэн" гэж "Барселона" клуб мэдэгдсэн байна. 


"Барселона"-гийн зүгээс Хавид дасгалжуулагчаар ажилласанд, мөн тоглогч ба багийн ахлагчийн хувиар бүтээсэн дахин давтагдашгүй замналд нь талархаж байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэж байна" гэж мэдэгдэлд дурджээ. 


Хавигийн удирдсан "Барселона" баг 2023-24 оны Ла Лигт тааруухан тоглосон бөгөөд тус лигт "Реал Мадрид" түрүүлэх болзлыг хэдийнэ хангаад байгаа юм. "Барселона" гуравдугаар байрт бичигдэж буй "Жирон"-оос 4 онооны илүүгээр Ла Лигийн хоёрдугаар байрт оржээ.


Энэ улиралд барселончууд Ла Лигээс гадна Аваргуудын лиг, Испанийн "Копа дел Рэй", Испанийн супер цомын тэмцээнд түрүүлж чадаагүй юм.



Холбоотой мэдээ