СҮХБААТАР: Нийт нутгаар аадар бороо орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-25 12:00:13

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнөөс эхлэн нийт нутгаар аадар бороо үргэлжлэн орж байна. Тавдугаар сарын 24-ний 20.00 цагаас 25-ны өдрийн 8.00 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээгээр нийт нутгаар 1.0-21.6 мм бороо оржээ.

 

Нийлбэр тунадасны хэмжээгээр Эрдэнэцагаан суманд хамгийн их буюу 21.6 мм, Баруун-Урт, Сүхбаатар сум 8.0 мм, Мөнххаан сум 7.2 мм, бусад суманд 1.0-6 мм Дарьганга, Наран суманд хамгийн бага 1.0 мм бороо орсон байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв.

 

Аадар бороо өнөөдрийн 17.00 цаг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй гэв. 

Холбоотой мэдээ