СЭЛЭНГЭ: Сонгуулийн хороо, хэсгийн хороодын гишүүдэд сургалт зохион байгуулж байна
СОНГУУЛЬ 2024Сүхбаатар,
2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооноос Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн сонгуулийн
хороо, хэсгийн хороодын дарга, гишүүдэд сургалт зохион байгуулж байна.
Энэхүү сургалт
Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнөөдөр болж байна.
Уг сургалт
нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, холбогдох журам, зааврын
хэрэгжилтийг хангах, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг
зохион байгуулах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгөх зорилготой юм.
Сургалтыг
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга
Д.Даваа-Очир, гишүүн О.Амгаланбаатар нар удирдан явуулж байна.
Сургалтаар
аймгуудын ЗДТГ, Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүдэд сургалт, мэдээлэл
өгч байна.
Энэхүү үйл
ажиллагаанд Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн сонгуулийн хороо, Сэлэнгэ аймгийн
хэсгийн хороодын дарга, гишүүд оролцож байна.