“Монгол- Беларусь бизнес форум” зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-05-26 13:42:44

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Гадаад Харилцааны Яам, МҮХАҮТ хамтран “Монгол- Беларусь бизнес форум”-ыг зургаадугаар сарын 3-нд  зохион байгуулахаар бэлтгэж байна.


Тус форумд Беларусийн хөдөө аж ахуй, хүнс, машин механизм, боловсрол зэрэг салбарын 32 компани хүрэлцэн ирж, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна бизнесийн олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Монголын аж ахуйн нэгжүүдтэй В2В уулзалт зохион байгуулах юм.


ЗХУ 1991 онд задарч Беларусь улс тугаар тогтнолоо зарлахад Монгол Улс хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг байжээ. Улмаар хоёр улс 1992 оны 1 дүгээр сарын 24-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2020 онд нийт бараа эргэлт 49,6 сая доллар байжээ. 

Холбоотой мэдээ