Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-05-27 07:25:06

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. 2024 оны тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 2-нд болох үйл явдлын тойм

 

Улаанбаатарт:

Тавдугаар сарын 27-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

-Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын нээлтийн ёслол 11.40 цагт болно. Утас: 8010-4037.

-Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчдийн “LAND OF THE SKY” аялал жуулчлалын байгууллагынханд зориулсан танилцуулах тоглолт 18 цагт тус театрын байранд болно. Монголчуудын олон зууны туршид бий болсон нүүдэлчин ахуй, байгаль эхийн шүтэн барилдлагатай үндэсний ёс заншлыг харуулсан уг тоглолт зургаадугаар сарын 5-наас өдөр бүр 18 цагаас үзэгчдийн хүртээл болох юм.

-БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын XIV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтын цахим бүртгэл тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд явагдана.

 

Тавдугаар сарын 28-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

-Улаанбаатар чуулгын жуулчдад зориулсан энэ зуны танилцуулга тоглолт 14 цагт Улаанбаатар театрт болно.

-Монгол Улсын Ардын жүжигчин, А.Энхтайваны “Балжийн гол” уран бүтээлийн чуулбар цэнгүүн УДБТ-т болно.

Тавдугаар сарын 29-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

 -УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

 -Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд эхэлнэ.

 

Тавдугаар сарын 30-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

-Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд 2 дахь өдрөө үргэлжилнэ.

-МҮХАҮТ-д 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамарсан Бизнес эрхлэгч залуучуудын Үндэсний чуулган болно.

-Дэлхийн сүүний өдрийг угтан зохион байгуулж буй Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлэг “Органик сүү үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд 14-16 цагийн хооронд цахимаар болно.

Тавдугаар сарын 31-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

 

Зургаадугаар сарын 1-нд: "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" буюу Хүүхдийн баярын өдөр тохионо.

-Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдийн бүртгэлийг шийдвэрлэнэ.

 

-Орчин цагийн ойн салбар үүссэний 100 жил энэ онд тохиож байгаатай холбогдуулж “Бүх нийтээр мод тарих өдөр” тавдугаар сарын турш үргэлжилнэ.

-Гадаад хэлний мэдлэгтэй оюутан залуусыг "Оюутан цагдаа" хөтөлбөрт бүртгэж байна. Тус хөтөлбөр зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд хэрэгжинэ.

-“Гранд хилл” зочид буудлаас зохион байгуулж буй “Нео Номад”-2024 эвент долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тус зочид буудлын 17 давхрын “Гранд боллрүүм” танхимд болно.

 

Хилийн чанадад:

-Монгол-Германы хооронд дипломат харилцаа үүссэний 50 жилийн ойд зориулан Берлин хотноо дэлгэсэн хоёр орны зураач урчуудын “Wolkensammler“ үзэсгэлэн тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Орон нутагт:

Тавдугаар сарын 10-30-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд Бүх нийтээр мод тарих арга хэмжээг зохион байгуулна.

Тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 1-нийг хүртэл: Ховд аймагт Монголын Урчуудын Эвлэлийн “Хавар” сэдэвт уламжлалт үзэсгэлэн гарна.

Тавдугаар сарын 29-30-нд: Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас дэвшүүлсэн "Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтот жил" болон “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног-2024” аяны хүрээнд 15-34 насны залуучуудын дунд зохион байгуулах идеатон тэмцээн болно.

Зургаадугаар сарын 1-нд: Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт Алдарт эхийн I, II одон гардуулах ёслол болно.

Зургаадугаар сарын 2-нд: Дорноговь аймгийн Өвөрбаясгалант Хамарын хийдэд Гүргүлэ хандын их тахилга, Тонтой овооны хурал болно.

 

Холбоотой мэдээ