Пауэрлифтинг: Г.Оргилболд ДАШТ-д гурван жил дараалан түрүүлсэн Монголын анхны тамирчин болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-26 13:49:48

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.


Тэрбээр гурван жил дэлхийн дэвжээнд түрүүлж, пауэрлифтингийн төрлөөр ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн (Алмата-2022 алт), (Йоханнсбург-2023 алт) Монголын анхны тамирчин болж байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлжээ.


Энэ сарын 21-нээс зургаадугаар сарын нэгэнд болж буй тус тэмцээнд МПНХ-ны 20 тамирчин өрсөлдөж байгаа билээ. 









Холбоотой мэдээ