Энэ сарын 7-нд ИТХ-ын шинэ бүрэлдэхүүн хуралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-05 15:39:37

Сүхбаатар аймгийн ИТХ-д олонхын санал авсан МАН-ын зүгээс аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарчээ.

Хуралдаанаар олонх болсон намын зүгээс аймгийн засаг дарга болоод ИТХ-ын даргыг томилох ёстой. 2016 оны сонгуулиар аймгийн ИТХ-д МАН олонх болсон хэдий ч нэг нэр дэвшигчийн ялалт тодорхойгүй, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа. Одоогоор Сүхбаатар аймгийн ИТХ-д МАН 16, АН 16 суудалтай болоод байгаа юм. Тиймээс дарга удпирдлагуудыг томилох асуудал урьдчилан таамаглах зүйлгүй байна. Ямартай ч анхдугаар хуралдаанаар бүх зүйл тодорхой болох учиртай.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ