Батсүмбэр сумын Сөгнөгөр багт гал гарч, нийт 6 га талбай шатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн “Цагаан нуга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 95 км, сумын төвөөс зүүнзүгт 10 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2021.09.27-ны өдрийн 14:05 цагт Төв аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авсан байна.
Тус аймгийн Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах аврах 75
дугаар ангийн 3 алба хаагч, сум орон нутгийн 14 иргэн буюу нийт 17хүн, 4 морь,
1 автомашинтай ажиллаж 2021.09.28-ны өдрийн 08:10 цагт түймрийг бүрэн унтрааж,
сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өглөө.
Одоогоор түймрийн шалтгаан нөхцөлийг судалж байгаа бөгөөд
нийт 6 га талбай шатсан хэмээн Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


