“Amazon” Шинэ Зеландад "үүлэн" бүс нутаг байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-09-23 17:02:49

СИДНЕЙ. /TASS/. “Amazon” корпорацын үүлэн тооцооллын салбарт үйлчилгээ үзүүлдэг салбар компани болох “Amazon Web Services” Шинэ Зеландад "үүлэн" бүс нутаг байгуулахаар болжээ.


Энэ тухай тус улсын Дижитал эдийн засаг, харилцаа холбооны сайд Дэвид Кларк пүрэв гарагт мэдэгдэв.


"Amazon” корпорац Шинэ Зеландын үүлэн бүсэд их хэмжээний хөрөнгө оруулсан дэлхийн хоёр дахь том технологийн компани болжээ. Ийм бүс байгуулснаар үндэсний дижитал салбар хөгжиж, “COVID-19” цар тахлын дараа улс орны эдийн засгийг цаашид сэргээхэд түлхэц болно гэж Дэвид Кларк хэлжээ.


"Amazon”-ы нийт хөрөнгө оруулалт 7.5 тэрбум шинэ зеланд доллар буюу 5.2 тэрбум ам.доллар болох аж.


Холбоотой мэдээ