Хөвсгөлд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 436 тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-21 20:39:10

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт PCR шинжилгээ 67 хүнд хийхэд 31 тохиолдол, эмнэлзүйн оношилгоогоор 405 тохиолдол бүртгэгдэж, нийт 436 тохиолдол шинээр батлагдлаа. Халдвараар өвчилсөн хүмүүсийн дотор эрүүл мэндийн ажилтан 11 бүртгэгдсэн байна.  

Сүүлийн үед  эрүүл мэндийн ажилтнууд өвдөж байгаа тул халдвартай, халдварын сэжигтэй гэж өөрсдийгөө үзэж байгаа иргэд заавал утсаар холбогдож, дараа нь эмнэлгийн тусламжийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу авах шаардлагатайг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.  

Мөн бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй, эмчийн хяналтад байдаг иргэд, 65 наснаас дээш насны иргэдэд тавих гэр бүлийн анхаарал халамжийг сайжруулах, тухайн иргэдэд халдварын сэжигтэй ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөө өгөх утсаар холбогдон зөвлөгөө авч хэвшихийг санууллаа.

 

Холбоотой мэдээ