ХӨВСГӨЛ: Мөрөн суманд 21 МВт хүчин чадалтай дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-12-19 15:52:58

Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах зорилгоор 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөлийг улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтад орууллаа.


Өргөтгөлийг ашиглалтад оруулснаар сүүлийн хоёр жилд дулаан хангамжийн доголдлоос үүдэн хүндрэлтэй нөхцөлд байсан айл өрх, албан байгууллагуудын дулааны асуудал шийдэгдэж, иргэд ая тухтай, дулаан орчинд амьдрах нөхцөл бүрдлээ.


Өргөтгөлийн барилгын ажлыг "МЭЗ" ХХК  гүйцэтгэж хүлээлгэн өглөө


Хөвсгөл дулааны станц нь 9 дүгээр сарын 15-наас эхлэн Мөрөн сумын 3000 гаруй өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангаж байна.






Холбоотой мэдээ