Гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас нэмүү байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-09-06 16:47:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн томоохон гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас 9-177 см нэмүү байна. Сэлэнгэ мөрний усны түвшин Хангал сумын Хялганат тосгоны орчмоор 479 буюу олон жилийн дунджаас 177 см-ээр их буюу үерийн түвшинг давсан хэвээр байна. Мөн Эгийн гол Тэшиг сумын бетон гүүрний ойролцоо үерийн түвшнээс 14 см давсан гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв мэдээллээ. Мөн Орхон, Хануй голын усны түвшин олон жилийн дунджаас 47-112 см-ээр нэмүү байгаа аж.

Өнгөрсөн хоногт нутгийн төв хэсгээр 0.3-8.0 мм дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

Холбоотой мэдээ