Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 333 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-09-06 14:29:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 333 тохиолдол нэмж бүртгэгдэн, халдвартай байсан нэг иргэн нас барлаа.

Коронавируст халдварын нийт тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 7081 байгаа бөгөөд 4415 иргэн эдгэрч, 16 иргэн нас барж, Тусгаарлах эмнэлэгт 1345 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдээс биеийн байдал нэн хүнд долоо, хүнд 60, хүндэвтэр 229, хөнгөн 1049 байгаа аж.

Ташрамд, Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 62629, хоёр дахь тунд 51958, гурав дахь тунд 2290 иргэн хамрагджээ.

Холбоотой мэдээ