Эрсдэлт бүлгийн иргэдийг гуравдахь тунд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-02 00:09:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Коронавирусний эсрэг дархлаажуулалтын гуравдахь тунг өнгөрсөн даваа гарагаас эхлэн хийж эхэлсэн. Цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлэгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын алба хаагчид эхний ээлжинд хамрагдсан. Есдүгээр сарын нэгний өдөр багш нар гуравдахь тунд хамрагдсан бол өнөөдөр эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулах ажээ. Тодруулбал 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд ЭМГ-ын 3 давхарт  хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсө, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээ хийлгэсэн, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В,С вирусийн архаг халдвартай, гемодиалезийн эмчилгээнд хамрагддаг эрсдэл бүлгийн иргэд хамрагдана. Ингэхдээ тэд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамрагдах аж. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулах ажээ.

 

 

Холбоотой мэдээ