Аймгийн Онцгой комисс хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-01 16:19:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 25 дугаар хурал боллоо. Ээлжит хурлаар зургаан асуудлыг хэлэлцэв. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор боловсролын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хэрхэн ажиллах, багш ажилчдыг долоо хоног бүр шинжилгээнд хамруулах зэргээр шаардлагатай үед авах арга хэмжээг тодорхойлох чиглэлийг БСУГ-ын даргад өгөв.

Аймгийн хэмжээнд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдэж байгаагийн ихэнх нь зөөвөрлөгдөн ирж байгаа учир улаан бүсээс ирж байгаа иргэд болоод гэрийн ажиглалтад байгаа иргэд тавих хяналтыг чангатгахаар болов. Мөн Бичигт боомтод ажиллаж буй албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, хяналтыг сайжруулах зорилгоор тоног төхөөрөмж, халдвар хамгааллын эд зүйлсээр хангах, иргэдийг вакцины гурав дахь тунд хамруулах ажлыг сум бүрт нэг, Баруун-Урт суманд гурван цэгээр дамжуулан хийх зэрэг шийдвэрийг гаргалаа. 

Холбоотой мэдээ