"Тамирчны манлайлал 2021" хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-01 15:28:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зориг сан болон Ninja Wolves сан хамтран “Тамирчны манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Уг хөтөлбөр нь тамирчдын өсөлт хөгжилт болон хувийн амьдрал, карьерын өсөлт төлөвлөлт тал дээр дэмжлэг үзүүлдэг билээ. Энэхүү хөтөлбөр нь 4 өдрийн турш үргэлжлэх бөгөөд тамирчны карьер шилжилт хийхэд хэрхэн бэлтгэх, хувь хүний хөгжүүлэлт, спортын бэлтгэжилт, сэтгэл зүйн сургалтуудад хамрагдана.

Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуусыг 2 дахь удаагийн “Тамирчны манлайлал” хөтөлбөртөө урьж байна.


Тавих шаардлага:

  • 20-иос дээш настай
  • Олон улсын тэмцээнд оролцож байсан 
  • Үндэсний дээд лигийн түвшинд болон улсын аварга шалгаруулах тэмцээнд шагналт байрт шалгарч байсан 
  • 4 өдрийн хөтөлбөрт бүрэн оролцох боломжтой
  • Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй 

Өргөдлийн маягтыг онлайнаар хүлээн авна. Анкетын төгсгөлд өөрийн эсээ болон CV илгээх хэсэгт хувийн ажил боловсролын түүхээ илгээнэ.


Зориг сан нь хүний эрх, тэгш оролцоог дэмжигч байгууллага бөгөөд оролцогчдыг яс үндэс, хүйс, бэлгийн чиг баримжаа, шашин, нийгмийн гарал болон бусад ялгаатай байдлыг хөтөлбөрийн шалгаруулалтад харгалзан үздэггүй гэдгийг зохион байгуулагчид тодотгов.

Холбоотой мэдээ