Уралын их сургууль төгссөн монгол иргэдэд "Гавьяаны төлөө" медаль гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ -ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын холбооны их сургуулийг төгссөн монгол иргэдэд тус сургуулийн "Гавьяаны төлөө" медаль гардуулах ёслол өчигдөр боллоо.
Хоёр талаас оролцсон хүмүүс Монгол Улсын байгалийн шинжлэх ухааны боловсон хүчин бэлтгэхэд тус Их сургууль чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв. Ойн медалийг ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн жилд гардуулж байгаа бөгөөд энэхүү шагнал Уралын Холбооны Их Сургуулийг төгсөгчдийн хоёр улсын найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тусгасан болно гэж Оросын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн И.К.Азизов тэмдэглэв.