Коронавирусний халдварын 97 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-08-31 16:49:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 581 шинжилгээ хийгдсэнээс коронавирусний 97 халдвар шинээр илэрчээ. Үүнээс аймгийн төв Есөнбулаг суманд 54, Шаргад 2, Төгрөгт 3, Бугатад 3, Цээлд 1, Бигэрт 4, Хөхморьтод 1, Баян-Уулд 4, Даривд 3, Тонхилд 3, Тайширт 4, Дэлгэрт 3, Чандманад 2, Эрдэнэд 3, Цогтод 1, Алтайд 2, Халиунд 1, Гуулинд 3 аймгийн хэмжээнд нийт 4612 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна.

Наймдугаар сарын 31-ний байдлаар коронавирусний халдварын улмаас 829 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 620 хүний биеийн байдал хөнгөн, 180 нь хүндэвтэр, 27 нь хүнд, 2 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 89 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 3777 нь бүрэн эдгэрсэн байна. Тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 38985, хоёр дахь тунд 36442 иргэн хамрагдаад байгаа ажээ.


Холбоотой мэдээ