Өмнөговь аймагт хоёр удаа газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-26 09:43:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт өчигдөр үдэш хоёр удаа газар хөдөллөө.


Хамгийн хүчтэй нь тус аймгийн Баян-Овоо сумаас баруун урд зүгт 15 километрийн зайд оройн 20.51 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.


Үүнээс өмнөхөн Сэврэй сумаас хойд зүгт 38 километрийн зайд 18.11 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. 

Холбоотой мэдээ