Өмнөговь аймгийн ИТХ-д МАН ялалт байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-30 11:38:01

Өмнөговь аймагт ИТХ-ын сонгууль болж, 33 мандатаас 19-д МАН, 14-т нь АН ялсан байна.

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд АН тус аймагт ялалт байгуулан аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө ажилласан юм.  Харин энэ удаагийн сонгуульд ийнхүү МАН-д иргэд итгэл үзүүллээ.

Аймгийн ИТХ-ын сонгуулийн хувьд  АН  Ханхонгор, Цогт-Овоо, Сэврэй, Номгон, Булган, Хүрмэн, Мандал-Овоо сумдад болон Ханбогдод тус бүр нэг, Даланзадгад суманд 6 суудал авчээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ