Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн ДАШТ-д болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын баг тамирчид Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн ДАШТ-д оролцоно.
Тодруулбал, “Олон улсын гал унтраах техникийн олон төрөлт спортын
холбоо”-ны 20 дахь удаагийн олон улсын хуралдааны шийдвэрээр Бүгд
Найрамдах Казахстан Улсын Караганда хотод Гал унтраах техникийн олон төрөлт
спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-наас ирэх сарын 6-нд зохион байгуулагдах гэж
байна.
Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн
буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа
шалгаруулна.
Манай улсын баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд
оролцох нэгдсэн бэлтгэл сургуулилтад хамрагдаж байгаа. Шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал
түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, дасгалжуулагчаар Чингэлтэй дүүргийн
Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч,
хошууч Н.Адьяадорж нар ажиллаж байна.
Манай баг тамирчид 2017 онд Турк улсын Измир хотноо зохион
байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын 13 дахь удаагийн дэлхийн
аварга шалгаруулах тэмцээний “Байлдааны тархалт”-ын төрөлд 27:08 секундын
амжилтаар хүрэл медаль хүртэж байсан билээ.
Энэхүү ДАШТ-ний “Довтолгооны шатны” төрөлд дундын шүүгчээр
Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа
Ц.Нямбаяр ажиллах юм.