Сонгуулийн ирц 60 гаруй хувьтай, хэвийн үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймагт 17 цагийн байдлаар 36375 сонгогч санал өгч, ирц 60,1 хувьтай, хэвийн үргэлжилж байна.
Угтаалцайдам суманд ирц хамгийн өндөр буюу 75 хувь, Лүнд доогуур буюу 50 гаруй хувь байна. Харин аймгийн төв Зуунмодод 11743 сонгогч санал өгөхөөс 6450 нь хамрагдаж, ирц 55,7 хувь байгаа юм. Тухайлбал: Зуунмод сумын Нацагдорж баг 2107 сонгогчтойгоос 1041, БаруунЗуунмод баг 1990 сонгогчтойгоос 1061 санал өгч, ямар нэг хүндрэлгүй хэвийн үргэлжилж буйг Сонгуулийн хороо мэдээлэв.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг