Ирэх өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн нутагт урсах Сэлэнгэ мөрөн уртын дагууд үерийн түвшинг
44-52 см-ээр, Орхон гол уртын дагууд үерийн түвшинг 18-30 см-ээр давж үерлэсэн байна.
Иймээс тус аймгийн УЦУОША-наас үер усны аюулаас сэрэмжтэй байхыг санууллаа.
Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 13-ны 20.00
цагаас 14-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр үүлшинэ.
Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи
баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус
дулаан байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.
Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна. Энэ сарын 15-19-нийг
хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 18, 19-нд ихэнх сумдын
нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Бусад хугацаанд салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө
12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр сэрүүсч
шөнөдөө 7-12 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.