Грекийн Ерөнхий сайд хүлцэл өчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-08-10 12:55:51

АФИН. /BBC/. Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис орон даяар дэгдээд буй ойн түймрийг унтраах ажил дорвитой үр дүнд хүрэхгүй байгаад хүлцэл өчжээ.


Улсын хэмжээнд олон мянган хүнийг орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүйд хүргэж, олон арван өмч хөрөнгийг сүйтгэсэн ойн түймрүүдийг унтраахаар олон зуун гал сөнөөгч ажиллаж байгаа юм. “Бид хүний чадах бүхнийг хийж байгаа боловч энэ нь хангалттай байж чадахгүй байна” гэж К.Мицотакис мэдэгджээ.


Ойн түймрийн өтгөн утаа долоо хоногийн турш түймэрт өртөөд буй Эвиа арлыг бүрхсэн хэвээр байгаа юм. Хэдийгээр арлыг орхин явахыг олон зуун оршин суугчид үүрэг болгосон боловч тэдний зарим нь эд хөрөнгөө хамгаалахын тулд үлдэнэ гэдгээ илэрхийлсэн байна. 


“Гэр орон, эд хөрөнгөө түймэрт шатахыг харсан иргэдийнхээ зовлон шаналлыг миний бие маш сайн ойлгож байна” гэж Ерөнхий сайд телевизээр үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Гэвч улс орон урьд хожид үзэгдээгүй байгалийн гамшигтай нүүр тулж буйг тэрбээр нэмж хэлжээ.


Олон нийтийн хувьд Засгийн газрын хариу арга хэмжээ хойшилж, тасалдаж байгаад дургүйцлээ илэрхийлж байгаа ажээ. Тухайлбал, ус асгах зориулалттай нисэх онгоц дутагдалтай байгаа бололтой байна. 

Холбоотой мэдээ