“Дельта” хувилбар илэрсэн орнуудын тоо 135 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-08-05 13:14:57

ЖЕНЕВ. /TASS/. Өнгөрсөн долоо хоногт коронавирусний хурдан халдварладаг “Дельта” хувилбар илэрсэн улс орнуудын тоо гурваар нэмэгдэж, 135 боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээллээ.


ДЭМБ “анхааралтай ажиглах хувилбарууд”-ын жагсаалтдаа дөрвөн омгийг оруулаад байгаа бөгөөд Их Британид өнгөрсөн есдүгээр сард анх илэрсэн “Альфа” хувилбар 182 оронд, Өмнөд Африкт өнгөрсөн наймдугаар сард анх илэрсэн “Бетта” хувилбар 132 оронд, Бразилд тархсан “Гамма” хувилбар 81 оронд бүртгэгджээ. Эдгээрээс "Бетта" хувилбар тархсан орнуудын тоо өнгөрсөн долоо хоногт гурваар нэмэгдсэн бол "Альфа", "Гамма" хувилбарынх өөрчлөгдөөгүй байна. 


Долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 1-нд, дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын дөрвөн сая гаруй тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос гурван хувиар өсжээ. Харин нас барсан тохиолдлын тоо найман хувиар буурч, 64 мянгад хүрсэн байна. ДЭМБ-ын мэдээллээр, өнөөдрийн байдлаар дэлхий даяар халдварын 199.4 сая тохиолдол илэрч, 4.24 сая хүн халдвараар нас баржээ. 

Холбоотой мэдээ