Коронавирусний халдварын улмаас 5 хүн энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-07-30 12:42:57

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 79 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд нийтдээ 2582 болжээ. Эдгээрээс 1858 хүн эдгэрсэн бол 5 хүн амь насаа алдсан байна. Аймгийн хэмжээнд одоогоор 684 хүн эмчлэгдэж байгаагаас 18 хүний бие хүнд, 57 хүний бие хүндэвтэр, бусад нь хөнгөн хэлбэрээр өвджээ.

Гэрийн тусгаарлалтад 458, тусгаарлах байранд 104 хүн байна.

 

Холбоотой мэдээ