Тогтмол усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль явагдаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-07-28 21:19:06

Сэлэнгэ/МОНЦАМЭ/."Тогтмол усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль"-ийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Гүн нуур"-т зохион байгуулж байна.  

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж буй уг сургалтын үйл ажиллагаанд тус газрын дарга, дэд хурандаа Г.Галбадрах оролцож, амжилт хүслээ. Дээрх сургалт энэ сарын 27-31-ний өдрүүдэд тав хоногийн хугацаатай зохион байгуулагдах юм байна. Сургалт Эрэн хайх, аврах анги, салбарын бүлгийн дарга, эмнэлгийн зааварлагч, жолооч, аврагч болон Гал түймэр унтраах, аврах ангиудын аврагч, гал сөнөөгчдийг уснаас эрэн хайх, аврах ажиллагааны үед осолдсон хүн, мал, машин техникийг аврах дадлага эзэмшүүлж, мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлж, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилготой аж. Сургалтад Онцгой байдлын газрын Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги. Мөн Эрэн хайх, аврах анги, салбарын нийт 43 алба хаагч оролцож байна. 


Холбоотой мэдээ