Солонгос хоорондын холбоо барих шугамыг сэргээжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-07-27 11:09:14

СӨҮЛ. /Yonhap/. Хоёр Солонгосын хил дамнан шууд харилцаа холбоо тогтоох шугамыг өнөөдөр сэргээлээ гэж Хөх ордон мэдэгджээ. 


Пёньян өөрсдийнх нь эсрэг явуулж буй суртал ухуулгын ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн уг шугамыг хааснаас хойш 13 сарын дараа ийнхүү сэргээж буй юм.


Хөх ордны Олон нийтийн харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Пак Су Хёны мэдэгдсэнээр, Сөүл, Пёньян харилцаа холбооны шууд шугамаа 10 цагаас сэргээхээр шийдвэрлэжээ.


Өнгөрсөн оны зургаадугаар сард БНАСАУ Пёньяны эсрэг ухуулах хуудас илгээж буй идэвхтнүүдийн ажиллагааг зогсоогоогүйг эсэргүүцэн БНСУ-тай холбоо тогтоох бүх шугамаа хаасан билээ. 

Холбоотой мэдээ