Дугуйн спорт сонирхогчид аюулгүй зам дээр хичээллэх боломж бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-25 11:11:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний топ 100 аж ахуйн нэгжийн нэг “Цемент Шохой” ХК-ийн хамт олон иргэддээ зориулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумандаа бүтээлч ажлыг хийжээ.

Тодруулбал тус хамт олны зүгээс 1.7 км “Эрүүл мэндийн зам” буюу дугуйн замыг өөрсдийн хөрөнгөөр ашиглалтад оруулж, энэ сарын 23-ны өдөр Сайхан сумын ЗДТГ-т албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. Тус зам нь 1700 метрийн урттай, 2 метрийн өргөнтэй, 10 см зузаантай, замын тэмдэг тэмдэглэгээтэй хийгджээ. Эл дугуйн зам буюу эрүүл мэндийн зам ашиглалтад орсноор Сайхан сумын иргэд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхээс гадна дугуйн спорт сонирхогчид аюулгүй зам дээр хичээллэх боломж нөхцөл бүрдсэн байна. 


Холбоотой мэдээ