Ерөнхийлөгч У.Хүрэлсүх М.Уранцэцэгтэй утсаар ярьж баяр хүргэлээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-24 21:29:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгтэй утсаар ярьж, баяр хүргэлээ.


"Бүдокан" ордонд эхэлсэн "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдөр тэрээр дээрх амжилтыг гаргаж Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утсаар ярих үеэрээ, “Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэе” гэжээ.


Ташрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа “Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо”-ны даргын үүрэг хүлээж, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, цалин урамшууллыг шинэчлэх, үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавьж ажилласан. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд тамирчдын дундаж цалингийн хэмжээг 75 хувиар нэмсэн юм.

Холбоотой мэдээ