Биологийн олимпиадаас Монгол сурагчид нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2021-07-24 14:18:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын биологийн 32 дугаар олимпиад Монгол Улсаас 4 сурагч оролцлоо. Үүнээс "Орчлон" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль хүртээд байна. Мөн "Шинэ үе" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Бодьхүү, 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус тус хүртлээ. Олон улсын биологийн 32 дугаар олимпиад нь Португал улсын нийслэлд Лиссабон хотноо болж буй юм. 

Олон улсад 3 улс оронд тусдаа болж буй математикийн, биологийн болон мэдээлэл зүй, физикийн олон улсын 4 олимпиадын нийлбэр дүнгээр Монгол Улсын сурагчид 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл, 3 тусгай байрын шагнал хүртээд байна. Хэдхэн хоногийн дараа олон улсын химийн олимпиадын дүн гарах юм. Олон улсын химийн олимпиад маргааш буюу энэ оны 7 дугаар сарын 25-нд Япон улсын Осака хотод эхэлж, 8 дугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ. 

Р.Батхишиг


Холбоотой мэдээ