Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-07-22 16:28:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 44 километрын зайнд өнөөдөр 15.45 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Байгалийн энэ үзэгдэл нь нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл гэдгийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.


Ханх сумын орчимд он гарснаас хойш 5 сарын 19-ний байдлаар 70110 удаа газар хөдөлсний 212 удаагийнх нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

 

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж. 

 

Холбоотой мэдээ