Хүүхдийн байгууллага өндөр үнэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-28 01:12:22

Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газрын Хяналт шинжилгээ, Үнэлгээний баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Дархан-Уул аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэст ирж гурван хоног ажиллав.

Уг хяналт шинжилгээ, үнэлгээний багийнхан тус хэлтсийн 2012-2016 оны хооронд зохион байгуулж хийсэн бүх ажил  болон санхүүгийн үйл ажиллагаанд нь дотоод аудит хийж хэлтсийн санхүү, хяналт шинжилгээ үнэлгээ, хүүхэд харах үйлчилгээ, хүүхдийн хөгжил, оролцоо болон “Залуучууд хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаад “Онц” гэсэн үнэлгээ өгчээ.

Тус хэлтсийн хамт олон бүхий л ажлаа тус аймгийн хүүхдийн оролцооны байгууллагуудтай хамтарч зохион байгуулдаг төдийгүй Хүүхдийн төлөө Үндэсний газраас нэгдсэн журмаар зохион байгуулдаг төрөл бүрийн ажилд амжилттай оролцож иржээ.

Мөн тус төвийн байр нь Дархан хотын хүүхэд залуучуудын очих дуртай “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд байдаг нь хүүхдүүдийн дунд янз бүрийн ажил, уралдаан тэмцээн зохиоход нь тус дөхөм болдог байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ