Амралтын газруудын үйл ажиллагааг нээлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-07-09 15:24:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штаб өргөтгөсөн байдлаар хуралдаж, зохих шийдвэрүүдийг гаргалаа.

Тодруулбал, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газруудтай хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэв. Мөн аймгийн хэмжээнд бүх төрлийн архи согтууруулах ундааг худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө.

Мөн замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор сумдын Онцгой комисс хяналтаа сайжруулж, Улсын Онцгой комиссоос өгч буй чиглэлийг дагаж мөрдөхийг сануулав. Өөрөөр хэлбэл сумд орж гарах хөдөлгөөнөө хэвийн болгож, вакцины бүрэн тунд хамрагдан 14-өөс дээш хоносон болон халдвар аваад эдгэрсэн иргэдийг чөлөөтэй зорчуулж, бусад тохиолдолд болон таваас дээш насны хүүхдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлнэ. Мөн халдвартай бүс нутгаас ирсэн иргэд төв суурин газар байх тохиолдолд долоо хоног гэрийн ажиглалтад байж, түүнд хяналт тавих чиглэлийг аймгийн Засаг дарга М.Идэрбат сумдын удирдлагуудад өглөө. 

Холбоотой мэдээ