Улаанбаатарт бороотой, 12-14 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-06-30 08:06:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр байна.  Өдөртөө 12-14 хэм дулаан байна.

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2021 оны 6 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Салхи: Ихэнх нутгаар  баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндий, Орхон Сэлэнгийн сав газраар 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. 15-17 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг.  Бага зэргийн бороо орно.  Салхи хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

 

2021 оны 07 дугаар сарын 01- 05 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

7 дугаар сарын 1, 4-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2, 3-нд нутгийн зарим газраар бороо, аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ