Нарангийн энгэрийн хогийн цэгт хөрсний нөхөн сэргээлт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-06-24 16:39:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хөрсний нөхөн сэргээлт хийж байна. Энэ ажлыг "Сүхбаатар-Тохижилт" ХХК хариуцан гүйцэтгэж байна. Энд хөрс боловсруулалтыг дахин хийж, зүлэг тарьж байна. Нөхөн сэргээлтийг биологийн ухааны доктор, дендрологич Б.Чимидийн зөвлөсний дагуу хийж байна. 




Тодруулбал, зүлэгний үр согооврыг өөр төрөл зүйлийн үртэй хольж тарьж буй нь нөхөн сэргээлтийн талбайд илүү тохиромжтой болж буй аж. Тарьсан талбайг хар тороор хучих нь  үр хатах, хийсэх, үрийг шувуу түүх зэргээс урьдчилан сэргийлэх мөн хөрсний чийг хадгалах сайн талтай аж. Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн орчим удахгүй шинэ талбайн нөхөн сэргээлтийн тарилт эхэлнэ. 







Холбоотой мэдээ