"Тесла" компани цахилгаан автомашин цэнэглэх станцаа Хятадад байгуулжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-06-24 13:38:58

Бээжин /МОНЦАМЭ/. Цахилгаан авто машины үйлдвэрлэлээр тэргүүлэгч АНУ-ын "Тесла" компани БНХАУ-д нарны эрчим хүчээр ажиллах, нарнаас цуглуулсан эрчим хүчээ хураах боломж бүхий анхны цахилгаан автомашин цэнэглэх станцаа байгуулжээ.

    Тодруулбал, тус компанийн Төвөдийн өөртөө засах орны Лхас хотод байгуулсан цэнэглэх станц нь нарны эрчим хүчээр тог гаргах, түүнийг хадгалах чадвартай юм. Ийнхүү хуримтлуулсан эрчим хүчээрээ цахилгаан авто машинуудыг цэнэглэх зорилготой аж.

    Тус компани 2016 онд Калифорнийн Solarcity компанийг худалдан авч нарны эрчим хүчний салбарт хөл тавьж байсан ба уг салбарыг хөгжүүлэх хүсэлтэй байна.

Холбоотой мэдээ