Биеийн тамир, спортын газар “Алтан гадас” одон хүртлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-06-18 19:06:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Н.Батлав даргатай Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар орон нутгаас анх удаа Алтан гадас” одон хүртлээ.  Дархан хот байгуулагдсан түүхт 60 жилийн ойн хүрээнд төрийн дээд шагнал хүртсэн хамт олонд өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат хүндэтгэл үзүүллээ. Тэрээр БТСГ-ын хамт олны дундаас 60 жилийн хугацаанд дэлхийн аварга, спортын гавьяат цолтой таван тамирчин төрөн гарсан. Аймаг, улс орноо төлөөлж олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан байгууллага. Хөдөлмөрийнхөө үр шимээр төрийн дээд шагналаар шагнуулсан нийт тамирчдаараа бахархаж байгаагаа илэрхийллээ.

Мөн БТСГ-ын дарга, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Н.Батлав: Их хариуцлага дор аймаг, улс орныхоо нэрийг өндөрт өргөж яваа ахмад, дунд, залуу үеийн тамирчид, багш, дасгалжуулагчдын маань нөр их хөдөлмөрийг төр үнэлсэнд баяртай байна. Энэхүү шагнал зөвхөн тамирчдын төдийгүй нийт Дарханыхны хөдөлмөр, зүтгэлийн үр дүн хэмээн онцолж байлаа.

Ташрамд, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар Жудо бөхийн Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тэргүүтэй олон тамирчин төрөн гарсан түүхтэй байгууллага юм.

Холбоотой мэдээ