Мишээл Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2021-06-12 15:35:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мишээл Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

 

Мишээл группХХК өөрийн 100 гаруй харилцагчтайгаа хамтран нэг ч бут, сөөг хөндөлгүй байгалийн жимийг ашиглан Туул гол дагуу 110 ам дөрвөлжин метр талбайд тохижилт хийж гүйцэтгэжээ.

 

Энэхүү хүрээлэн нь Монгол Улсад нэн ховордсон ургамлыг нутагшуулах, тарих, дахин сэргээх зорилготой.

 

 Тус хүрээлэн:

- Ахмадын чөлөөт цаг өнгөрөөх хэсэг,

- Волейболын талбай,

- Сагсан бөмбөгийн талбай,

- Цэцгийн мандал,

- Цөөрмийн эргийн тавцан,

- Хүүхдийн тоглоомын талбай гурван хэсэгт,

- Голын эргийн тавцан,

- Алсыг харах цамхаг,

- Шинээр тарьсан ховор ургамлуудын хэсэг,

- Түр амрах хэсэгтэй.

 

Хүрээлэн байгуулах санаачилгыг “Мишээл групп” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд дүүргийн ЗДТГ, 20-р хорооны удирдлагууд болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм.

Ийнхүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд Хан-Уул дүүрэгт иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон орчин дахин нэгээр нэмэгдэж байна.









 

Холбоотой мэдээ