Монголын бүтээгдэхүүнийг Японд экспортлох талаар ярилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-11 13:44:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулаад 5 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсаас чацарганы тос, ноолууран хувцас олон бараа, бүтээгдэхүүнийг Японд экспортолж байгаа. Экспортын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх үүднээс Монголын ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүний Япон улс руу чиглэсэн экспортыг дэмжих нь онлайн семинарыг энэ сарын 25-нд зохион байгуулах гэж буй талаар МҮХАҮТ-аас мэдээллээ. 

"Эдийн засгийн Түншлэлийн хэлэлцээрийг ашиглан Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг Япон улс руу экспортлох нь” сэдэвт онлайн семинарыг МҮХАҮТ болон Япон улсын JETRO байгууллагатай хамтран зохион байгуулж байна. 

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулах тус семинарын хүрээнд Япон улс руу бараа бүтээгдэхүүн экспортлох Монголын АА-үүдэд зориулж Эдийн засгийн Түншлэлийн хэлэлцээрийн талаар болон Япон улс руу экспортлох тээврийн суваг, цахим худалдаа, E-commerce, борлуулалтын суваг, Япон улсын зах зээлд нэвтрэхэд анхаарах зүйлсийн талаар хэрэгтэй мэдээллийг онлайн семинарын үеэр хүргэх аж.




Холбоотой мэдээ