Дулааны станц барих ажил хүлээгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-23 09:08:59

Баянхонгор аймгийн төвд Дулааны станц барихаар 2011 онд ТЭЗҮ, зураг төсвийг хийлгэн батлуулсан боловч хөрөнгийн асуудал шийдэгдээгүйн улмаас барилгын ажил эхлээгүй байна.

Орон нутгийн зүгээс хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдэд санал хүргүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар хоёр компани өөрийн хөрөнгөөр дулааны станц барих санал хүлээж аваад байгаа аж.

Дулааны станц ашиглалтад орсон тохиолдолд гэр хорооллын иргэдэд дулаан түгээх зорилгоор 2013 онд 9 багт 1.2 км шугам шинээр, 1-р багт 13 км шугам шинэчлэн засварлаж, 2014 онд 3-р багт 864 м дулааны шугам сүлжээг шинээр бариад байна. 

Цаашид аймгийн төвийн гэр хороололд шугам сүлжээ татах сумын төвийн төсвийн байгууллагуудыг нэгдсэн инженерийн шугам сүлжээнд холбох зэрэг ажлуудыг хийгдэхээр төлөвлөсөн байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ