“IT” эрүүл мэндийн лабораторитой гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-04 10:14:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв тамирчдын эрүүл мэнд, гэмтэл бэртлийг  дэвшилтэт  техник технологи, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр оношлуулах зорилгоор “IT” эрүүл мэндийн лабораторитой хамтран ажиллах гэрээ байгуулав.


Гэрээнд САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, “Эн Ар Би” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Наранбаяр нар гарын үсэг зурлаа. Тус гэрээний дагуу тамирчид уг лабораторид цусны дэлгэрэнгүй, витамин эрдэс, микро элемент, элэгний үйл ажиллагаа, вирусний халдвар, нойр булчирхай, зүрх судaсны зэрэг бүх төрлийн шинжилгээ болон  компьютер томографи, рентген, MRI  зэрэг оношилгоог хөнгөлөлттэй үнээр хийлгэх боломжтой боллоо гэж БТСУХ-ноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ