Санкт-Петербургийн форум бизнесийн салбаруудыг сэргээхэд чиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-05-30 14:29:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум уламжлал ёсоор ирэх сарын 2-5-нд болно. Энэ удаагийн форум нь дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын үеийг даван туулах, бизнес эдийн засгийн салбаруудыг сэргээх, хөрөнгө оруулахад чиглэжээ.


Ийм нөхцөлд бизнесийн практик хэрэгсэл болох улс орны газарзүйн болон мэдээллийн хязгаарлагдмал байдал, гарч буй бэрхшээлийг даван туулахад тулхэц болох нь дамжиггүй хэмээн шинжээчид үзжээ. Өнгөрсөн жилүүдэд форум нь “Тогтвортой хөгжлийн асуудлыг тодорхойлох нь” уриан дор хөгжиж буй улс орнуудын бизнесийн болон дэлхийн харилцаа холбооны тэргүүлэх талбар болж байв. 


Өнгөрсөн жил олон улсын эдийн засгийн форумаар дэлхийн улс орнууд болон шинээр хөгжиж буй зах зээлд тулгарч буй эдийн засгийн гол гол асуудлыг хөндөж байв. Энэ удаагийн форумыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор мөн түүний оролцоотойгоор болох гэж буйг онцолж байна.


1997 онд зохион байгуулж эхэлснээс хойш Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд 32 улсын 38 удирдагч оролцож иржээ.



Холбоотой мэдээ