Мэдээллийн аюулгүй байдлын албаныхан цахим хурал хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний Жанжин штабын Мэдээллийн аюулгүй байдлын албаны дарга, хурандаа Ж.Хоролсүрэн тэргүүтэй тус албанаас Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын нууц хадгалалт, хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнуудтай хамтран цахим хурал хийлээ.
Хурлаар мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарах, сошиал орчинд албаны нууцыг дэлгэсэн гэрэл зураг, бусад мэдээллийг оруулахгүй байх талаар зөвлөжээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан цэргийн алба хаагчид аль нэг нам, нэр дэвшигчийг дэмжсэн улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй байх зэрэг олон асуудлаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Түүнчлэн нууц хадгалалт,
хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнуудад Зэвсэгт
хүчний нэр хүндийг өндөрт өргөх эрхэм үүргээ ухамсарлаж, цэргийн алба, сахилга
хариуцлагаа дээшлүүлж, ажил албаа 7 хоног бүрээр төлөвлөж, хэрэгжилтийг нь хангахад
анхаарахыг онцлон захилаа.